Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Чойжилсүрэн: “ТЭЦ-3”-ын төслийг заавал хэрэгжүүл гээд Оросоос тулгаад байгаа юм байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "ТЭЦ-3"-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гишүүдийн асуултад хариулт өглөө. Тэрбээр хэлэхдээ,

"Манайх хоёрхон хөрштэй. "ТЭЦ-3"-ын төслийг заавал хэрэгжүүл гээд Оросоос тулгаад байгаа юм байхгүй. Бид төсөв дээрээ хуримтлалтай байсан бол хүнээс мөнгө гуйгаад яахав, өөрсдийн мөнгөөрөө барьчих байсан. Бидний байгаа царай л энэ. Мөнгө байхгүй, гэтэл хэрэглээ ихсээд ийм байдалд орчихсон.

Төсөв дээр хуримтлалтай байсан бол хүнээс мөнгө гуйлгүй өөрсдийн мөнгөөр барих байсан. Гэтэл мөнгө, хуримтлал байхгүй. Гэтэл хэрэглээ маань өсөөд байгаа учраас ийм байдалд орчихсон. Рублиэр зээл авах их төвөгтэй юм билээ. Тиймээс аль нэг нөөцийн тогтвортой валютаар тохиролцоно. Тэгэхгүй бол их барьцгүй" гэх мэдээллийг өглөө.

“Ажиллах хүчний хуулийг дэмжихгүй гэх АН-ын бүлгийн шийдвэрт харамсаж байна“
“Ажиллах хүчний хуулийг дэмжихгүй гэх АН-ын бүлгийн шийдвэрт харамсаж байна“
 
Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг хориглов
Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг хориглов
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.