Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАРГААШ: Улаанбаатарт -18 хэм хүйтэн. Шөнөдөө цас орно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 22 секунд

2024 оны 12-р сарын 24-ний 20 цагаас 12-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

ТОЙМ 2024: Монголын улс төрд  өрнөсөн онцлох үйл явдлуудыг UBN сайт нэрлэж байна
ТОЙМ 2024: Монголын улс төрд өрнөсөн онцлох үйл явдлуудыг UBN сайт нэрлэж байна
 
Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ
Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.