Улсын хэмжээнд энэ сарын 22-ны өдрийн байдлаар 20.9 мянган тонн нүүрс экспортолжээ. Он гарсаар нийт 78,519.7 мянган тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.1 хувиар өссөн үзүүлэлт болохыг Монголын гаалийн байгууллагаас мэдээллээ. Энэ нь түүхэндээ анх удаа экспортын биет хэмжээ 80 сая тонн шүргэсэн үзүүлэлт юм.
Манай улсын хувьд энэ онд 60 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байв. Тэгвэл ирэх жил мөн л түүхэндээ анх удаа нүүрсний экспорт 81.3 сая тоннд хүрэх боломжтой гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн бөгөөд 1072 хувьцааны ногдол ашгийг тараасан билээ.
Хэдий нүүрсний биет хэмжээ өсч байгаа ч Хятадын зах зээл, гадаад нөхцөл байдлаас шалтгаалан нүүрсний үнэ унах эрсдэл отож байгааг эдийн засагчид сануулсаар байна.
Мөн ҮСХ-ны энэ оны хамгийн сүүлчийн статистик мэдээллээр, он гарсаар 11 сарын байдлаар нүүрснийүнэ тонн тутамд 24.2 ам.доллароор буурчээ. Өнөөдрийн /2024.12.24/ байдлаар олон улсын зах зээлд нэг тонн нүүрсний үнэ 125 ам.доллар буюу 1.41 хувиар буурсан дүнтэй байна.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!