Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад нүүрс, Швейцар руу алт экспортолж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 59 секунд

Улсын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрч буй. Тэр дундаа нүүрс, зэс, алт зэрэг цөөн хэдэн түүхий эд төсвийн орлогыг бүрдүүлж байгаагийн дотор нүүрс гол жин дарж байгаа юм. Манай улсын хувьд БНХАУ руу экспортолж буй барааны 61.4 хувийг нүүрс, 22 хувийг зэсийн хүдэр, баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.5 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлж байна. Нэг үгээр хэлбэл, манай улс БНХАУ руу нүүрс, Швейцар луу алт голлон экспортолж байна гэсэн үг. Ийм болов ч манай улс жил жилийн улсын төсвийг батлахдаа нүүрсний экспортын хэмжээгээр орлогоо тодорхойлсоор байна.

Б.Чойжилсүрэн: “ТЭЦ-3”-ын төслийг заавал хэрэгжүүл гээд Оросоос тулгаад байгаа юм байхгүй
Б.Чойжилсүрэн: “ТЭЦ-3”-ын төслийг заавал хэрэгжүүл гээд Оросоос тулгаад байгаа юм байхгүй
 
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 516 тохиолдол батлагдлаа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 516 тохиолдол батлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.