УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "ТЭЦ-3"-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Том гүрнүүд биднийг дээрэлхэж байгаа юм шиг компанийг нь зааж өгөөд, өндөр өртгөөр төсөл хийлгэнэ гээд ороод ирж байна.
Мөн Орос, Монгол хоёр гэрээ байгуулж байхад яагаад еврогоор тооцоо хийж байгаа юм. Рубль нь бидэнд ашигтай шүү дээ" гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!