Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Цэнгүүн: Эдийн засгийн үр өгөөжгүй төсөл гэдгийг хэлсээр байтал бид буруу зүйл хийж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 44 секунд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "ТЭЦ-3"-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Эдийн засгийн үр өгөөжгүй зүйл. Ийм өндөр өртгөөр хэрэгжүүлэх шаардлагагүй төсөл гэдгийг мэргэжлийн инженерүүд, эдийн засагчид хэлж байгаа. Бид мэдсээр байж буруу зүйл хийж болохгүй. Тийм учраас байнгын хорооны гишүүд эсрэг санал өгч, дэмжихгүй байхыг хүсье" гэлээ.

Хятадад нүүрс, Швейцар руу алт экспортолж байна
Хятадад нүүрс, Швейцар руу алт экспортолж байна
 
“Чингис хаан“ олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот руу зорчих чиглэлийн замыг нээжээ
“Чингис хаан“ олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот руу зорчих чиглэлийн замыг нээжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.