Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Бага ангийн багш М хичээл хийгээгүй, үгэнд ороогүй гэх шалтгаанаар сурагчийнхаа биед халдсан нь ТОГТООГДСОН

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Архангай аймгийн нэгэн сургуулийн багш сурагчаа зодож буй бичлэг өчигдөр цахим орчинд цацагдсан. Тус асуудлыг Архангай аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж буй юм. Энэ талаар бид ЦЕГ-аас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 00 цаг 10 минутад иргэн “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сургуулийн бага ангийн багш М нь ангийн хүүхдээ зодсон байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтын явцад тус сумын сургуулийн бага ангийн багш М нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3 дугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа заасан хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар биед нь халдсан асуудал тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.

Морь цоллооч Т.Тэмүүлэнг 2024 оны “ОНЦЛОХ ХҮҮХЭД“-ээр тодруулжээ
Морь цоллооч Т.Тэмүүлэнг 2024 оны “ОНЦЛОХ ХҮҮХЭД“-ээр тодруулжээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганзориг УДШ-ийн Ерөнхий шүүгч байгаа цагт нэг  ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй
Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганзориг УДШ-ийн Ерөнхий шүүгч байгаа цагт нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.