Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ундраа: ЭТТ компани тайлангаа гаргаагүй байхад хууль зөрчиж мөнгө тараасан. Гэтэл Б.Чойжилсүрэн сайд “мөнгө байхгүй“ гээд зээл гуйгаад сууж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 38 секунд

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, Ерөнхий сайд мэдэгдэл хийсэн. Улмаар баасан гарагийн оройноос эхлэн иргэдийн дансанд "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашиг орсон.

Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ундраа "ЭТТ компани жилийн эцсийн тайлангаа гаргаагүй, ТУЗ-аараа хэлэлцээгүй байхад нь Компанийн тухай хууль зөрчин мөнгө тараасан. Гэтэл Эрчим хүчний сайд нь мөнгө байхгүй гээд гадаад улсаас зээл гуйгаад сууж байгаа юм бна. Засгийн ажилд авцалдаа байна уу" гэх байр суурийг илэрхийллээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ЭЗБХ-ны өнөөдрийн хуралдаанаар "ТЭЦ-3"-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийг хэлэлцэх явцад "ТЭЦ-3"-ын төслийг заавал хэрэгжүүл гээд Оросоос тулгаад байгаа юм байхгүй. Бид төсөв дээрээ хуримтлалтай байсан бол хүнээс мөнгө гуйгаад яахав, өөрсдийн мөнгөөрөө барьчих байсан. Бидний байгаа царай л энэ. Мөнгө байхгүй, гэтэл хэрэглээ ихсээд ийм байдалд орчихсон" гэсэн юм.

Гуравдугаар ангийн сурагчийг зодож, ангиас хөөж гаргасан багшийг ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ гаргасан гэж үзэн, цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ
Гуравдугаар ангийн сурагчийг зодож, ангиас хөөж гаргасан багшийг ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ гаргасан гэж үзэн, цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.