Б.Энхбаяр: Цагдаагийн байгууллага орон тоогоо томоор тавиулж байгаад цалингийн сангийн хэмнэлтээр өөр юм шийддэг болчихлоо. Үүнд олон тэрбум төгрөг яригдана шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 10 секунд

Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр “Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр:

-Өнгөрсөн зургаадугаар сард Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Монгол Улсын түүхэнд анх удаа шүүгчдийн цалинг Шүүхийн Ерөнхий зөвлөл өөрөө тогтоох эрхийг уг хуулиар олгосон. Өмнө нь УИХ-ын тогтоолоор шүүгчдийн цалинг тогтоодог байсан. Миний авсан албан бус мэдээллээр өнгөрсөн намар шүүгчдийн туслах, нарийн бичиг нарын цалинг 30-50 хувь нэмсэн сурагтай байна. Орон тоогоо 2025 оны төсөв дээр 477-оор нэмүүлэх санал оруулж ирсэн. УИХ 50 хувиар нэмэх саналыг дэмжсэн

Хуулийн байгууллагууд орон тоогоо томоор тавиулж байгаад цалингийн сангийн хэмнэлтээр өөр юм шийддэг жишиг рүү явж байна.

Сая цагдаа дээр 1000 орон тоо нэмэхээр орж ирсэн. Манай байнгын хорооны гишүүдэд буруу мэдээлэл өгсөн. Гишүүд эргүүлийн цагдаа, замын цагдаа байхгүй болох гэж байгаа юм шиг буруу ойлголт төрүүлж байгаад орон тоогоо том тавиулаад хэмнэгдсэн гэх орон тооныхоо мөнгөөр өөр юм шийдээд байна. Тиймээс төсөв санхүүгийн дэлгэрэнгүй танилцуулга авах шаардлагатай. Байнгын хорооны гишүүдэд принтер хор ч байхгүй гэж ойлгуулаад байх юм. Гэтэл нэмэгдэж байгаа 240 хүний орон тооны цалингийн сан гэдэг бол олон тэрбум төгрөг яригдана шүү.

Цагдаагийн байгууллага 2024 онд орон тоог 400-аар нэмж 1000 орон тооны хэмнэлттэй ажилласан. Гэтэл шинээр 1000 орон тоо нэмэх тухай УИХ ярьсан. Тэд УИХ-д худал мэдээлэл өгсөн.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Ж.Галбадрах: Улсын хэмжээнд 5075 багш дутагдалтай байгаа учраас багш мэргэжлээр төгсөгчдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна
Ж.Галбадрах: Улсын хэмжээнд 5075 багш дутагдалтай байгаа учраас багш мэргэжлээр төгсөгчдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!