Монголбанкны нэрлэсэн ханшаар өнөөдөр нэг ам.доллар 3418 төгрөг боллоо. Өчигдрийг хүртэл албан ханш 3417 төгрөгтэй тэнцэж байв. Есдүгээр сараас хойш төгрөгийн эсрэг гадаад валютын ханш чангарч, нэг ам.доллар дөрвөн сарын хугацаанд төвбанкны нэрлэсэн ханшаар 37 төгрөгөөр чангарсан нь энэ юм. Тодруулбал, есдүгээр сарын 1-нд албан ханшаар нэг ам.доллар 3380 төгрөгтэй тэнцэж байсан бол алгуур нэмэгдсээр аравдугаар сард 3402, арваннэгдүгээр сарын 25-нд нэрлэсэн ханш 3417 төгрөгтэй тэнцсэн билээ. Тэгвэл найман шарга валют арилжааны төвд нэг ам.долларыг 3435 төгрөгөөр авч, 3445 төгрөгөөр зарж байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!