Улсын дугаартаа ХААЛТ хийж, хөдөлгөөнд оролцсон жолоочийн “ЖОЛООДОХ ЭРХ“-ийг 1 жилээр хасаж, 25 мянгаар торгов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд "Камерт газраар явахад нь номер нь хаагдаж байна" гэх утгатай бичлэг цахим орчинд цацагдсан. Уг бичлэгийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг явуулжээ.

Шалгалтын явцад тээврийн хэрэгслийн жолооч 21 настай А нь өнгөрсөн арваннэгдүгээр сард БНХАУ-аас улсын дугаар далдлагчийг худалдан авч ашиглаж байсан нь тогтоогджээ.

Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь хэсгийг зөрчсөн байх тул 25 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн буюу 25 мянган төгрөгөөр торгосон байна. Мөн хугацаандаа төлөөгүй бүх торгуулийг төлүүлж, жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулжээ.

ЦЕГ: Бага ангийн багш М хичээл хийгээгүй, үгэнд ороогүй гэх шалтгаанаар сурагчийнхаа биед халдсан нь ТОГТООГДСОН
ЦЕГ: Бага ангийн багш М хичээл хийгээгүй, үгэнд ороогүй гэх шалтгаанаар сурагчийнхаа биед халдсан нь ТОГТООГДСОН
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!