Тэрэлж, “Скай ресорт“-оос гадна тусгай чиглэлд нэмэлт зургаан автобус гаргана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Өнгөрсөн амралтын өдрүүдээс Тэрэлж болон Скай ресорт руу нийтийн тээвэр үйлчилж эхэлсэн. Сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан иргэдийн зүгээс гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дагуу ийнхүү автобус явуулах болсон юм. Цаашид нэмэлтээр зургаан чиглэлд тусгай зориулалтын автобусыг гаргахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар НОК-оос холбогдох албаны хүмүүс танилцуулгадаа дурдсан билээ.

Жуулчны баазууд руу хүргэх тусгай маршрут "Офицеруудын ордон - Тэрэлж" чиглэлд зорчих автобусны үнэ том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр, "Сүхбаатарын талбай - Скай ресорт" чиглэлд том хүн 1000 төгрөг, хүүхэд 500 төгрөгөөр зорчиж байгаа юм.

НИТХ болон НЗДТГ хамтран сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдийг агаарт гарах боломж нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг өмнө нь мэдэгдсэн. Ингэхэд иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрут гаргах талаар олон нийтийн дунд цахимаар санал асуулга явуулсан. Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь Тэрэлж болон Скай ресорт руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байжээ.

БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудлыг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудлыг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ
 
ЗГ: Орано майнинг компанитай байгуулах гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явцын талаар хэлэлцэж байна
ЗГ: Орано майнинг компанитай байгуулах гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явцын талаар хэлэлцэж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!