Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж, БНХАУ-ын Эрээн хот хилээ хаагаад хоёр сар болж байна. Тэгвэл өнөөдрөөс чингэлгээр бараа таваараа татаж эхлэхээр болоод буй. Нөхцөл байдлын талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар "Урагшаа чиглэсэн тээврийн нөхцөл байдал хүндрэлтэй байна. Ялангуяа авто боомтуудад автомашины тоо хязгаарлагдсан. Монгол Улсын импорт, экспортод чухал нөлөө үзүүлдэг Замын-Үүд боомт нүүрс, төмрийн хүдэр гэх мэт задгай ачаануудыг түр хугацаагаар БНХАУ-ын тал хүлээн авахаас татгалзсан. Зөвхөн чингэлгээр гэдэг асуудлыг тавьж байна. Авто замын боомт энэ долоо хоногт нээгдэнэ гэсэн өөдрөг бодлоор бид бэлтгэл ажлаа хийж байна.
Дундын бүс дээр чингэлэг солилцох бэлтгэл ажлыг Монголын тал хангасан. БНХАУ-ын Эрээн хот хэзээ хилээ нээхийг хүлээж байна" гэлээ.