Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэл ирэх онд 1 их наяд 642.4 тэрбумын орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ

Огноо
Унших
1 минут 57 секунд

Нийслэлийн ИТХ-ын XI хуралдаан болж, Нийслэлийн 2022 оны төсвийн төслийн талаар хэлэлцсэн. Ирэх онд нийслэлийн төсөвт 1 их наяд 642.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь өнгөрсөн оны батлагдсан төлөвлөгөөнөөс 42.5 хувиар өссөн дүн юм. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд ирэх онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын 40 хувь нь нийслэлийн төсөвт төвлөрнө. Мөн цалин хөлс, түүнтэй адилтгах ХХОАТ, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Газрын төлбөрийн орлого 100 хувь сум, дүүргийн төсөвт төвлөрөхөөр байгаа юм. Ийнхүү нийслэл дүүргийн төсвийн орлогын бүтцэд томоохон өөрчлөлт орж байгаа нь нийслэлийн төсвийн орлогын хэмжээ дээрх байдлаар өсөх нөхцөлийг бүрдүүлсэн аж.

Төсвийн төсөлд тусгагдсанаар 2022 онд нийслэлийн төсвийн орлогын 86.8 хувь буюу 1 их наяд 426 тэрбум төгрөгийг татварын орлогоор бүрдүүлнэ. Харин үлдэх 13.2 хувь буюу 216.4 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр тооцжээ. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот дүүргээр нь авч үзвэл, хотын шуудын төсөвт 467.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 28.5 хувийг бүрдүүлэхээр байна. Харин дүүргүүдийн төсөвт 1 их наяд 174.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 71.5 хувийг тус тус бүрдүүлэхээр урьдчилсан тооцоолол гарчээ.

Паралимпын аварга, хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ ДАШТ-д өрсөлдөнө
Паралимпын аварга, хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ ДАШТ-д өрсөлдөнө
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.