Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын бүлэг шинээр хоёр яам байгуулахыг дэмжжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 44 секунд

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн ажлын хэсгийн санал сонсох, Монгол Улс Хятадын Засгийн газар хоорондын хилийн худалдаа эдийн засгийн бүс байгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Засгийн газраас Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яамнаас гадна И-Монгол Академи, Сахилгын хороо, Ойн судалгаа, хөгжлийн агентлаг, Боловсролын ерөнхий газар гэсэн дөрвөн агентлаг байгуулах санал оруулж ирсэн.

Эдийн засгийн хөжлийн яамыг байгуулах саналыг дэмжсэн. Гэхдээ чиг үүргийн хувьд тав байсныг 11 болгож нэмсэн. Цахим хөгжлийн яамыг байгуулахыг мөн дэмжиж байна. Засгийн газраас долоон чиг үүрэгтэй байсныг есөн чиг үүрэг болгож нэмэгдүүлсэн. Боловсрол болон ойн агентлаг байгуулахыг дэмжсэн. Харин төрийн худалдан авах ажиллагааны агентлаг Сангийн сайдын харьяанд байж болохгүй гэж үзээд өмнөх жишгээр Шадар сайдын харьяанд байх ёстой гэж үзсэн. Жендерийн тэгш байдлын тухай асуудал өргөн цар хүрээтэй. Тиймээс энэ асуудлыг нэг сайдын харьяанд өгөх нь учир дутагдалтай учраас Ерөнхий сайдын харьяанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Засгийн газраас оруулж ирсэн асуудлыг дэмжиж бүлэг шийдвэр гаргасан" гэв.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг энэ сарын 15-наас түр нээнэ
Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг энэ сарын 15-наас түр нээнэ
 
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид  цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд  ТЭРБУМТАН  болох боломжгүй
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд ТЭРБУМТАН болох боломжгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.