УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай сэдвийн хүрээнд Дээд шүүхийн шүүгчдийг мэтгэлцээнд урилаа.
Тэрбээр энэ талаараа "Монгол Улсын Дээд шүүхийн эрхэм шүүгчидтэй өөрийн санаачилсан хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй байр суурийн асуудлаар бодлогын мэтгэлцээнийг нээлттэй хийх хүсэлтийг хүргүүллээ. Ялагч нь үзэгч байх болно гэдэгт итгэлтэй байна" гэжээ.