Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргад Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг томилохоор нэр дэвшүүлсэн гэх мэдээлэл өчигдөр цацагдсан. Харин МАН-ын бүлгээс "ОХУ-ын талаас УБТЗ-ын даргаар Орос хүн тавих шаардлага тавьж буй. Бид Монгол хүн томилуулах санал гаргасан" хэмээн мэдээлж байсан.
Тэгвэл энэ талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар “ОХУ-ын талтай “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар монгол хүн томилохоор тохиролцсон. Нэр дэвшигчдийн тухайд асуудал байгаа ч манайхан нэрс нь тодров уу үгүй юу муу талуудыг нь цоллож, гөвдөг. Энэ нь айлын талд сөрөг мэдээлэл болж очдог учраас нэр дэвшигчдийн хувьд гацаа үүссэн. Энэ асуудлаар ойрын хугацаанд Ерөнхий хорооны хурлыг дахин зохион байгуулах тухай хоёр улсын хооронд ярилцсан” гэсэн юм.