Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онлайнаар хичээлээ үзэх боломжгүй сурагчдад зөөврийн компьютер хандивлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 25 секунд

"Мобиком Корпораци" нь JCI capital байгууллагын “Амжилт хүсье” төсөлд зориулан 100 ширхэг зөөврийн компьютер хандивлажээ. Тус төсөл нь боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг дэмжих зорилгоор улс орон даяар амжилттай хэрэгжиж бөгөөд гурван жил үргэлжлэх аж.

Эхний ээлжинд тэд “Smart Education” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд зорилтот бүлгийн 1320 сурагчид гар утас, бүтэн жилийн дата эрхтэй шинэ дугаар, google meet, classroom, zoom, teams зэрэг аппликейшнд хязгааргүй холбогдох эрхтэй Академи дата багц, 1-12 дугаар ангийн теле хичээл болон олон сонирхолтой контент бүхий VOO үйлчилгээний эрхийг бэлэглэж, цахим хичээлдээ хамрагдах боломжийг нь бүрдүүлсэн юм.

Харин энэ удаад "Мобиком корпораци"-аас "JCI capital" байгууллагын хэрэгжүүлж буй ‘’Амжилт хүсье” төслийг дэмжиж, хамтран ажиллахаар болжээ. Төслийн дэмжлэг болгон Мобиком Корпорацийн хөрөнгө оруулагч KDDI Корпорациас ирүүлсэн 100 ширхэг зөөврийн комьпютерыг цоо шинэ батарейн хамт уг төсөлд хандивласан юм.

Энэ талаар Мобиком Корпорацийн Ерөнхий Захирал, Тацуяа Хамада "2019 онд коронавирус гарснаас хойш дан ганц бизнес эрхлэгчид биш нийгэм тэр чигтээ хохирол амссан. Ялангуяа хүүхдүүд боловсролоороо их хохирсон. Хүүхдийн боловсролын хоцрогдлыг бага ч гэсэн бууруулахын тулд энэ төслийг хийж эхэлсэн. Мобиком олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Энэ нь ихэнхдээ хүүхдэд чиглэсэн байдаг. Мобиком ICT мэдээлэл харилцаа холбооны салбарын компани. Бид яах ёстой вэ гэхээр дижитал эрх тэгш байдлыг хангаж ажилладаг байх хэрэгтэй" гэв.

Харин JCI Капитал салбар байгууллагын Ерөнхийлөгч Э.Энхдэлгэрээс хүүхдүүдийг хэрхэн сонгон шалгаруулж зөөврийн компьютер өгч байгаа талаар тодруулахад "JCI" Капитал салбар байгууллагын “Амжилт хүсье” төсөлд JCI Монгол байгууллагын бусад салбар байгууллагууд хамтран онлайнаар хичээлээ үзэж чадахгүй, хичээлийн хоцрогдолд орсон сурагчдад зориулж, компьютерын хэрэгслүүд хандиваар цуглуулж, бэлэглэх аяныг санаачлан хэрэгжүүлж байна. Хандивын зөөврийн компьютерууд дээр хэрэглээний програм, теле хичээлүүдийг суулгаж, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 5-11 дүгээр ангийн сурагчдад дэмжлэг болгон өгнө.

Цахим болон танхимын сургалт хослон орж байгаа энэ цаг үед цахим хэрэгсэл дутагдалтай байгаа сурагчдад эдгээр зөөврийн компьютерууд хүрснээр хүүхдүүд боловсролын тэгш боломжоор хангагдаж, хичээл сургуулиасаа хоцрогдолгүй багш, ангийнхантайгаа холбогдох боломжтой юм. Харин сонгон шалгаруулалтын хувьд 5-11 ангийн зорилтот бүлгийн хүүхдүүдийг Дэлхийн зөн байгууллага сонгон шалгаруулж байна. Мөн дээр дурдсан гурван дүүргийн гурваас дээш хүүхэдтэй хичээлийн хоцрогдолд орсон, ээж аав нь боловсролыг нь дэмжих чин хүсэлтэй ар гэрийн хүүхдүүдэд олгож байна" гэсэн билээ.



Ч.Ундрам: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 3.5 тэрбум усан бассейн барихаар төсөвлөснийг ойлгохгүй байна
Ч.Ундрам: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 3.5 тэрбум усан бассейн барихаар төсөвлөснийг ойлгохгүй байна
 
Н.Номтойбаяр: Учиргүй мундаг төсөв оруулж ирлээ, алсын хараатай, хөгжлийг хурдасгах, зоригтонгууд гээд сүртэй юм яриад л байсан. 27-28 сайд давхар дээлтэй. 2-3 халаасны гишүүдтэй, “коноп“-той. Тэгээд л хүч түрээд явчихна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.