Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гоожингийн өндөр“-ийн газраа НЭГ ТЭРБУМААР худалдах саналыг НЗДТГ-т тавьжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 4 секунд

Сүүлийн өдрүүдэд түүх соёлын өв болсон "Гоожингийн өндөр"-ийг нураах гэж буйтай холбоотой асуудал олон нийтийн шүүмжлэл, эсэргүүцлийг дагуулаад буй. Уг түүхэн барилгыг 2018 оны 12 дугаар сарын 1-ний дотор Нийслэлийн өмчид авах тухай захирамжийг тухайн үеийн Хотын даргаар ажиллаж байсан Су.Батболд гаргаж, ажлын хэсэг байгуулж байсан талаар бид өмнө мэдээлсэн билээ.

Тус захирамжид Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Нийслэлийн өмчид эргүүлэн авах, анхны хэлбэр, хийц, бүтээцийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлахыг хариуцан зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, сэргээн засварлах ажлыг 2019 оны наймдугаар сарын 1-ний дотор хийхийг даалгаж байжээ. Тус ажлын хэсгийн ахлагчаар тухайн үед Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ш.Анхмаа томилогдсон байдаг. Тэгвэл "Гоожингийн өндөр"-ийг сэргээн засварлах чиглэлээр ямар ажил хийсэн талаар ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Ш.Анхмаагаас тодрууллаа.

"Гоожингийн өндөр"-ийн газрыг эзэмшиж буй хувь хүмүүс өндөр өртөг хэлсэн тул нийслэл тохиролцож чадаагүй"

-Сүүлийн өдрүүдэд түүх соёлын өв болсон "Гоожингийн өндөр"-ийг нураах гэж буйтай холбоотой асуудлууд хөндөгдөх боллоо. 2018 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тухайн үед "Гоожингийн өндөр"-ийг сэргээн засварлах чиглэлээр ямар ажил хийсэн бэ?

-"Гоожингийн өндөр" түүхэн барилгын газар нь хувь хүмүүст зарагдсан байсан юм билээ. Тухайн газрыг эзэмшдэг гэх хүмүүс НЗДТГ руу "Гоожингийн өндөр"-ийг өмчдөө худалдаж авах хүсэлт тавьж, авахгүй тохиолдолд мөнгөөрөө худалдаж авсан газар тул өөр барилга барьмаар байна гэх саналыг ирүүлсэн. НЗДТГ-аас үнэлгээ хийх комисс очиж ажилласан бөгөөд соёлын өвийн дурсгалт газраар нь сэргээн засварлаж, хэвээр байлгах санал дүгнэлтийг гаргаж, газар чөлөөлөлт нь ямар үнэ өртөгтэй байх асуудлыг гарган тавьж, нийслэлийн удирдлагуудад шилжүүлсэн. Намайг ажил хүлээлгэж өгөх үед эзэмшиж буй иргэд нь газрынхаа үнэлгээг өндөр хэлж байсан учраас нийслэл тохиролцоонд хүрч чадаагүй нөхцөл байдалтай л байсан. Түүнээс хойш ямар нөхцөл байдал үүссэн талаар би хэлж мэдэхгүй байна.

-Ажлын хэсэг яг ямар санал, дүгнэлт гаргасан талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-2018 оны 12 дугаар сарын 1-ний дотор Нийслэлийн өмчид авах тухай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь дан ганц "Гоожингийн өндөр" гэлтгүй соёлын өвийг хамгаалах, бүртгэлжүүлэх чиглэлээр Улаанбаатар хотод байрлах бүхий л соёлын өвтэй холбоотой обьектуудыг тооллогод авч, зарим газруудад очиж ажилласан. Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг тухайн үед ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнгээс тодруулах хэрэгтэй байх.

-Тухайн үед ажлын хэсэгт төсөв, санхүүжилт тавигдсан байсан уу?

-Ажлын хэсэг анх байгуулагдахад ямар ч төсөв, санхүү тавигдаагүй. Гэхдээ 2020 оны намар ажлын хэсэгт төсөв тавиулах саналыг өгсөн байсан. Гэвч миний бие 2020 оны хавар ажлаа хүлээлгэж өгсөн.

Харин бид Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнгээс тодруулах гэсэн боловч тэрбээр мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

"Гоожингийн өндөр"-ийн газрыг нэг тэрбумаар худалдаж авах саналыг НЗДТГ-д тавьжээ

No description available.

Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Ш.Анхмаагийн хувьд товчхондоо, "Гоожингийн өндөр"-ийн газар хувь хүний өмчид шилжсэн бөгөөд 2016 оноос хойш тус газрыг худалдаж авах саналыг тавьсаар байгаа аж. Гэвч газрын үнэлгээгээ өндөр хэлж байгаагаас шалтгаалан нийслэл тухайн иргэнтэй тохиролцоонд хүрч чадаагүй байсан гэх мэдээллийг өгч байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Гоожингийн өндөр" түүхэн барилгын газрыг нэг тэрбумаар худалдан авах саналыг эзэмшиж буй иргэн нь тавьсан байна. Гэвч газрын үнэлгээгээр тогтоосон шиг өндөр өртгөөр худалдан авч, нийслэлийн өмч болгоход энэ хэмжээний төсөв, санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж чадахгүйн улмаас "Гоожингийн өндөр"-ийн газрыг нийслэлийн өмчид эргүүлэн авах захирамжаа биелүүлж чадахгүй байгаа гэсэн үг юм.

"Гоожингийн өндөр"-тэй холбоотой асуудлаар эзэмшигч иргэнтэй уулзахаар болжээ

No description available.

Тухайн үед ажлын хэсэг соёлын өв бүхий обьектуудад ажиллаж, соёлын өвийн дурсгалт газар хэвээр байлгаж, сэргээн засварлах үнэлгээг хийсэн талаар албаныхан хэлж байна. Тэгвэл "Гоожингийн өндөр"-тэй холбоотой асуудал, нөхцөл байдлыг хэлэлцэхээр нийслэлийн холбогдох удирдлагууд тус газрыг эзэмшиж буй иргэнтэй уулзахаар болжээ. Өөрөөр хэлбэл, тус уулзалтаар "Гоожингийн өндөр"-ийн хувь заяа хаашаа эргэх нь шийдэгдэнэ гэсэн үг юм.

Хэн нэгэн нь хөндөж, аль эсвэл олон нийт шүүмжлэхээс нааш "моодонд" ордоггүй сэдвийг "Гоожингийн өндөр"-ийн энэ удаагийн жишээ бодитой өгүүлэх болов. Түүх, дурсгалын үнэт өв соёлыг бүртгэлжүүлж, сэргээн засварлахад сүүлийн хоёр жил цар тахлаас шалтгаалан төсөв мөнгө асуудалтай байгаа аж.

Тоох нь бүү хэл тордох эзэнгүй "Гоожингийн өндөр"

"Гоожингийн өндөр" хэмээх хоёр давхар модон байшинг "балгас" хэмээн хэлцэнэ. Гэвч түүх соёлын дурсгалт өв болсон энэ газарт элэгдэж харласан модод, эвдэрхий шат, хогоор дүүрсэн бас хүрээлүүлсэн орчин л нүдэнд торох болжээ.Өгөршсөн моднууд нь хэзээ язаагүй нурахад бэлэн. Хоёр давхарт нь нэгэн иргэн амьдардаг бололтой хөнжил гудас, халуун тогооноос гадна мөлжөөд хаясан яс ч газарт.

Нөгөөтэйгүүр, хувийн өмчид байгаа үл хөдлөх өв, соёл, дурсгалын барилгыг ч эзэмшиж байгаа хүн нь хадгалж, хамгаалах асуудлыг хариуцдаг. Гэтэл өмчилж чадсан шигээ бусад асуудалд нь анхаарч хандаагүй болохыг зураглаж буулгасан үгс, камерын дуранд буусан хэдхэн зурагнуудаас ч дүгнэж болохоор байгаа юм. Товчхондоо, "жинхэнэ" эзэн нь өнөөдрийг хүртэл мөнөөх түүх соёлын дурсгалт газрыг сэргээн засварлаж, ашиглахаас илүүтэй нийслэлд худалдаж, мөнгө болгох асуудлыг л яриад явна.

Түүнчлэн "Гоожингийн өндөр"-тэй холбоотой асуудлыг судлах ажлыг хэсэг 2016, 2018 онуудад гарч ажилласан ч боловсруулсан санал дүгнэлт, хэрэгжих эсэх нь тодорхойгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Үүнээс үзвэл, түүх соёлын үнэт соёлууд зөвхөн нийслэлд хамаатах асуудал уу гэдгийг дарга "сэтэртэй" нөхдүүдээс асуух нь зүй.

Ц.Янжиндулам

Гэрэл зургийг Б.Бат-Оргил

ФОТО: "Гоожингийн өндөр"-ийн бодит байдал КАМЕРЫН ДУРАНД

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан сонирхогчдын шатрын ДАШТ-ий 29 дүгээр байрт оржээ
УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан сонирхогчдын шатрын ДАШТ-ий 29 дүгээр байрт оржээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.