Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дотоод хэргийн их сургууль ISO стандартын баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Дотоод хэргийн их сургуулийн хамт олон ISO стандартын баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлааДотоод хэргийн их сургууль нь үйл ажиллагаандаа ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо, ISO 21001:2018 боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо стандартыг нэвтрүүлээд байна.

Дэлхийн болон Монголын багш нарын баярын босгон дээр Дотоод хэргийн их сургууль олон улсын боловсролын стандартыг нэвтрүүлэгч, хэрэгжүүлэгч байгууллага болсныг баталгаажуулсан ISO стандартын баталгаажуулалтын гэрчилгээг “Монсертф” компанийн удирдлагууд гардуулсан юм.

Энэхүү үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Захирлын зөвлөлийн гишүүд, “Монсертф” компанийн ерөнхий захирал С.Билгүүн, Тэргүүлэх аудитор П.Цэцэгмаа болон багш, албан хаагчдын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Олон улсын баталгаажуулалтын эрхтэй “Монсертф” компанийн ерөнхий захирал Д.Билгүүн “Олон улсад хүрэх гарц бол ерөөсөө л олон улсын ISO стандарт юм. Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоог нэвтрүүлэгч, хэрэгжүүлэгч Монгол Улсын ууган сургуулиудын нэг болж байгаа та бүхнээр бахархаж байна. ДХИС-ийн сонсогч, суралцагч, төгсөгчдийг дэлхийн 171 орон хүлээн зөвшөөрөх болсон түүхэн өдөр өнөөдөр тохиож байна” хэмээн онцолсон юм.

Энэхүү олон улсын стандартын гэрчилгээг гурван жилийн хугацаатай олгодог бөгөөд стандарт хэрхэн хэрэгжиж байгааг үнэлж дүгнэх магадлах аудитыг жил бүр хийдэг. Их сургуулийн Эрдмийн хамт олон энэ амжилтаа ахиулан 2025 он гэхэд Эрcдлийн, Хүнсний, Мэдээллийн, Хөдөлмөрийн аюулгүй байдлын, Нийгмийн хариуцлагын стандарт нэвтрүүлсэн байхаар Хөгжлийн стратеги төлөвлөгөөндөө тусган бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Б.Шоовдор дөрвөн жил дараалан медалийн төлөө барилдана
Б.Шоовдор дөрвөн жил дараалан медалийн төлөө барилдана
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.