“Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт ОУХМ Баатаржавын Шоовдор хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Тэрбээр дагахад Казахстаны Диана Кайюмоваг ялснаар сүүлийн дөрвөн удаагийн дэлхийн аваргад дараалан медалийн төлөөх барилдах юм. Б.Шоовдор шөнө дэлхийд гурав дахь медальтай болох эсэхээ шийдэх барилдаанд АНУ-ын Майя Нильсонтой хүч үзнэ.