Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Ганибал: Хууль зүйн салбарт сүхбаатарчуудын гаргаж байгаа шийдэл болгон хамгийн зөв байдаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтсон. Уг томилгоог өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, гишүүдийн 79.1 хувь нь дэмжсэнээр томилсон. УИХ-ын гишүүн Д.Гангабаатар үг хэллээ.

Тэрбээр "Д.Гангабаатарын өмнө Шарын Цогтоо гэж Сүхбаатар аймгаас төрсөн цэцийн гишүүн байсан. Түүний орыг залгаж Сүхбаатар нутгаас шударга ёсны тэмцэгч, сүхбаатарчуудын бахархал болсон О.Дашбалбар гэдэг хүний хүүхэд гарч ирж байгаад маш их баярлаж байна. Сүхбаатарчууд зарчимч, шударга талаараа Монголдоо тэргүүлдэг. Бүгд мэдэж байгаа байх. Үндсэн хуулийн цэцийг анхнаас нь өлгийдөж аваад ноён нуруутай удирдаж авч явсан Н.Жанцан гэж хүн бий. Түүний дараа Ш.Цогтоо, одоо Д.Гангабаатар гээд ер нь тал нутгийнхан шударга ёс, зарчмаа дээдэлдгээрээ Монголдоо тэргүүлж явдаг. Ялангуяа хууль зүйн салбарт сүхбаатарчуудын гаргаж байгаа шийдэл болгон хамгийн зөв байдаг. Нэр дэвшигчгүй болох хүртлээ Монголын хууль зүйн салбар ялзарсан байна. Үүнийг давж чадах хүн нь Сүхбаатар нутгаас сонгогдож орж ирж байгаад талархалтай хандаж байна. Амжилт хүсье" гэв.

Д.Монголхүү: Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, оргон зайлна гэсэн ойлголт байхгүй
Д.Монголхүү: Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, оргон зайлна гэсэн ойлголт байхгүй
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.