Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулган: Хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тодруулбал,

“3.1.5.”гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа, Монгол Улсад хоёроос доошгүй ажлын байр бий болгосон, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон бусад татвар төлөгч аж ахуйн нэгжийг:”

2 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулж, 12.1.5, 12.1.6 дахь заалт болгох:

“12.1.5.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох;

12.1.6.гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох;”

3 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн “12.1.6” гэснийг “12.1.7” гэж өөрчлөхөөр чуулганаар хэлэлцэв.

Улмаар гишүүдийн 51.9 хувийн саналаар дэмжиж, тус хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахыг хэлэлцэхийг дэмжлээ.

Ц.Даваасүрэн: Гадаад иргэд худалдаж авсан байр, машинаа үзүүлээд л оршин суух виз авах нь, үүнийг ҮАБЗ-өөр хэлэлц
Ц.Даваасүрэн: Гадаад иргэд худалдаж авсан байр, машинаа үзүүлээд л оршин суух виз авах нь, үүнийг ҮАБЗ-өөр хэлэлц
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд