Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ: Хятад руу экспортлох нүүрсний хэмжээг 55 сая тоннд хүргэнэ

Огноо
Унших
1 минут 7 секунд

ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд Анатолий Яновский  мэдэгдсэнээр, 2019 онд тус улсын нүүрсний нийт экспортын хэмжээ 225 сая тоннд хүрэхээр байна. Үүнээс 35 сая тонн нүүрс Хятад руу экспортолж өмнөх оныхоос 27%-аар өсөх төлөвтэй. Ази-Номхон далайн орнуудад экспортолж буй нүүрсний нийт хэмжээ 100 сая тоннд хүрэхээр байгаа аж.

 

Ирэх арван жилд зөвхөн Хятадын зах зээлд нийлүүлэх нүүрсний экспортын хэмжээг 55 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна.

Оросын нүүрсний хамгийн том импортлогч орнууд нь Хятад, Өмнөд Солонгос, Япон улс. Тэр дундаа, Хятадын зах зээлд нүүрсний экспортын хэмжээгээр Австрали, Индонезийн дараа Орос эрэмбэлэгдэж буй байр сууриа хадгалсаар байгааг дэд сайд Анатолий Яновский тэмдэглэжээ.

Австралитай харьцуулахад Оросын нүүрс богино зам туулж Хятадын гол боомтуудад хүрэх давуу талтайг тэрээр онцолсон байна.

Бусдыг хэл амаар доромжилсон гэгдэж буй Илон Маскын шүүх хурал эхэлжээ
Бусдыг хэл амаар доромжилсон гэгдэж буй Илон Маскын шүүх хурал эхэлжээ
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.