Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын гишүүд хөндөөд эхэлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 30 секунд

УИХ-ын гишүүд өөрсдөд нь таалагдаагүй төрийн албан тушаалтныг өөрчлөх, чөлөөлөх арга хэмжээг тун ч сурамгай шуургалан зохион байгуулдаг. Тэгвэл уг "шуурга" тун удахгүй Сангийн яам хавьцаа эргэлдэх бололтой.

Тодруулбал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай бор шувуу саарал ордон хавиар саяхан болсон нэг үйл явдлын дараа ихээхэн эргэлдэх боллоо. С.Наранцогт даргыг ийнхүү "оролдох" болсон шалтгаан нь гишүүдтэй харилцдаг түүний харилцаа болон аливаа тендер, төсөл хөтөлбөрүүдийг гацаадаг аж

Хамгийн сүүлд гэхэд л Хотын дарга Д.Сумъяабазартай хэвлэлээр ил тод байлдаад амжсан. Өнгөрсөн зургадугаар сард болсон чуулганы хуралдааны үеэр Нийгмийн даатгалын сан тэргүүтэй улсын мөнгийг байршуулж буй Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг эрсдэлтэй хэмээн С.Наранцогт дарга мэдэгдсэн. Энэ цагаас хойш Д.Сумъяабазар даргатай харилцах харьцаа нь улам бүр дордсон. Хариуд нь хотын дарга энэ сарын 6-ний өдөр мэдээлэл хийхдээ "30 автобусны тендер зарласан. Сангийн яамны төрийн нарын бичгийн дарга С.Наранцогт дөрөв дэх компанийг шалгаруул гэж албан бичиг явуулсан. Хэрэв энийг шалгаруулахгүй бол АТГ-т бичиг хүргүүлнэ гэсэн. Сангийн яамны Төрийн нарын бичгийн дарга С.Наранцогт тендерийн хуулинд дандаа ингэж завааруулдаг. Энэ автобус шатвал Наранцогт хариуцлага хүлээх үү. Тендерийн хуулийг дандаа ингэж завааруулдаг. С.Наранцогт дандаа ингэж ажил гацаадаг" хэмээж хэрүүл алим шидсэн. Хотын даргатай ингэж шулуухан байлдаж буй нь цаашлаад Засгийн газар, нийслэл хоёрын ойлголцолд ан цав суулгаж мэднэ. Ерөнхий сайдад яг энэ цаг үед хамгийн хэрэгтэй байгаа хүч бол Д.Сумъяабазар даргын тэргүүлж буй "ХОТЫНХОН". Гэтэл танхимынх нь чухал эрх мэдэлтэн хоттой хэвлэлээр ил тод муудалцаад буй нь төдийлөн тааламжгүй нөхцөл байдлыг бий болгож мэднэ. Нөгөө талаас Д.Сумъяабазар даргын яриад байгаа асуудал нь үнэний ортой. С.Наранцогт дарга аливаа асуудалд эрх ашгийн өнцгөөс гэлтэй хандаж, төрийн ажилд хүнд суртал нэмдэг гэж яам тамгын газрынхан нь хүртэл ярилцдаг сурагтай.

Өөрөөр хэлбэл, Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтын байр суурийг ганхуулахад энэ үйл явдал ихээхэн нөлөөлж буй сурагтай. Хотын даргаас гадна олон гишүүд түүнд дургүй бөгөөд төсөв санхүүтэй холбоотой асуудлуудыг "гацаагч" гэж битүүхэн хочилж, шүүмжилдэг гэнэ. Тойрогтоо татсан ганц нэг хөрөнгө оруулалтыг нь Сангийн яам дээр мань хүн гацааж, гишүүдийн "хүслийг" биелүүлдэггүй. Тэр нь олон нийтэд хэрэгтэй, хэрэггүй хамаагүй. Өөртэй нь эрх ашгийн зөрчилгүй л байх ёстой бололтой. Тиймээс "хорхойтой араанд" нь зуугдаж, өнөөдөр "бүгд найрамдахаа" уншуулахаар яриулж буй хэрэг.

Мөн 2012 онд Ардчилсан нам засаг барьж байх үед Я.Санжмятав сайдын үед Хөдөлмөрийн яамны Санхүү, бодлого төлөвлөлтийн газрын дарга хийж байсан гэх намтартай хэмээн Ардын намынхан түүнд тун ч дурамжхан байгаа аж. Төрийн нарийн бичгийн дарга бол төрийн албан хаагч. Уг албан тушаалтныг төрийн албаны тухай хуулиараа томилж, чөлөөлдөг хэдий ч эрх барьж буй намынхан шийдсэн тохиолдолд хүссэн хүнээ төрийн нарийнаар томилж, бас чөлөөлдөг билээ. Тиймээс С.Наранцогт даргыг чөлөөл гэх гишүүдийн шахалт энэ хэвээрээ үргэлжлэх л юм бол Засгийн газар арга буюу чөлөөлнө.

Харин түүний оронд Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатын нэр яригдаж буй гэдгийг зарим эх сурвалжууд онцоллоо.

Л.Баяр

ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил
ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил
 
38 ISP компанийн 8.630 IP хаягт хамаарах 83.809 халдлага зөрчлийн сэжигтэй мэдээлэл илэрчээ
38 ISP компанийн 8.630 IP хаягт хамаарах 83.809 халдлага зөрчлийн сэжигтэй мэдээлэл илэрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.