Есдүгээр сарын 20-нд нийслэлийн хэмжээнд I тунд 185, II тунд 627, нэмэлт сэргээх тунд 2588, нийт 3400 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2868 (24.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 65.514 (73.7 хувь), 16-17 насны 25.830 (76.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Өнөөдөр буюу есдүгээр сарын 21-нд Улаанбаатар хотод суурин 39 цэгт 60 багийн 311 эмч, ажилтан ажиллаж, 5022 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.