Ubn.mn сайтын зүгээс томоохон төсөл хөтөлбөрүүдэд олгох ёстой зээлүүдийг авсан хэдийг ч буцааж төлөхгүй байгаа аж ахуй нэгжүүд буюу зээлдэгч компаниудын эхний арвыг зарласан. Тэгвэл энэ удаад зээлээ төлөхгүй улсад их хэмжээний хохирол учруулж буй дараагийн арван компанийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Сануулахад Хөгжлийн банк дахиж томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрсэн. Одоогийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн чанаргүй зээл гаргачихаад байна. Энэ он гарснаас хойш Хөгжлийн банк ямар нэгэн байдлаар зээл гаргаагүй. Харин ч энэ мөнгийг буцаан төлүүлж чадаагүйнхээ төлөө татан буугдах, эсвэл бүтцийн өөрчлөлтөд орох эрсдэл тулж ирээд буй аж. Хугацаа хэтрэлттэй компаниудаар зээл эргэн төлүүлэх болон найдваргүй төслүүдэд хөрөнгө оруулалт хийсэн гэх үндэслэлээр Хөгжлийн банкны удирдлагуудад хариуцлагын асуудал ч яригдаж магадгүй хэмжээнд хүрээд байна.
Одоо танилцуулж буй 10 компаниас хамгийн их өртэй нь байгаа нь Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ юм. ТОСК нь 247.2 тэрбум төгрөгийн зээл авсан ч одоогийн байдлаар 172.2 тэрбум төгрийн зээлийг төлөөгүй байна. ТОСК-ийн араас "Эрэл" ХХК, "Мон драй милк" компаниуд бичигдэж байна. Ингээд зээлээ төлөөгүй компаниуд цувралын хоёр дахь хэсгийг танилцуулж байна.
Г.Лхагвадорж