Энэ сарын 4-ний өдөр “SM медикал” эмнэлэгт хамар тэгшлэх болон эрэгтэйчүүдийн мэс засалд зэрэг орсон 39 настай эрэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар өмнө мэдээлсэн билээ. Амиа алдсан иргэний ар гэрийн зүгээс "SM медикал" эмнэлэгт явагдсан хагалгааны үйл ажиллагаа стандартын дагуу явагдсан эсэхэд хардлага төрж байгаа талаараа хэвлэлд мэдэгдсэн юм.
Тус хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс "Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий эмнэлгээр үйлчлүүлж байсан иргэн улсын нэгдүгээр эмнэлэгт есдүгээр сарын 04-ний өдөр хүргэгдэн ирээд нас барсан гэх хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Задлан шинжилгээний дүгнэлт гараагүй байна" гэх мэдээллийг өглөө.