Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд сайд Умифеновир эмийг эмчилгээнээс хассаныг агентлагийн дарга Б.Цэцэгсайхан нь эсэргүүцэж, Шадар сайдаас тусламж хүсчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 27 секунд

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар саяхан зарим эмүүдийг ковид-19 цар тахлын эмчилгээнд хэрэглэхгүй байхаар шийдвэрлэсэн. Жишээлбэл, өнгөрсөн хугацаанд ковид туссан иргэд гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа арбидол эмийг хэрэглэдэг байсан. Тэгвэл одоо зөвхөн эмнэлгийн нөхцөлд эмчийн заавраар хэрэглэхээр тусгасан.

Үүнээс гадна ковидын эмчилгээнээс Эрүүл мэндийн сайдын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/549 дүгээр тушаалаар "Шинэ коронавируст халдварын оношилгоо, эмчилгээний түр заавар" батлагдаж, Умифеновир эмийг эмчилгээнээс мөн хасчээ. Үүнтэй холбоотой маргаан Эрүүл мэндийн яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын хооронд үүсч хоорондоо бичиг цаас "шидэлцээд" эхэлжээ. Уг маргаан нь эрүүл мэндийг яамыг тойрч шууд Шадар сайд руу тус газраас Умифеновир эмийг эмчилгээнээс хассан талаар гомдолж, газрын дарга Б.Цэцэгсайхан нь албан бичиг илгээв.

Уг албан бичигт "Эрүүл мэндийн сайдын баталсан эмчилгээний түр зааврыг боловсруулахдаа манай газраас мэдээлэл, санал аваагүй, уг эмийг хассэн үндэслэл нь тодорхой бус зэргээс шалтгаалан цар тахлын энэ үед эрүүл мэндийн болон эм ханган нийлүүлэх байгууллагуудад, үндэсний үйлдвэрлэгч байгууллагад санхүүгийн томоохон эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдал тулгараад байна. Иймд дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын А/549 дугаар тушаалыг хэрхэн хэрэгжүүлэх, эрүүл м эндийн байгууллагуудад болон зах зээлд байгаа Умифеновир эмийн нөөцийг хэрхэн шийдвэрлэх, үүсэх хохирлыг хэрхэн барагдуулах талаар арга зүйн чиглэл өгч, бодлогын дэмжлэг үзүүлнэ үү" хэмээжээ. Өөрөөр хэлбэл, С.Энхболд сайдтайгаа ойлголцож чадахгүй болохоороо салбарын сайдаа даваад Шадар сайдаас мэргэжил арга зүйн чиглэл хүссэн байх юм.

Эрүүл мэндийн сайд Арбидол эмийг эмчилгээнээс хассан талаараа ковид мутацилагдаж байгаа тул хуучин хэрэглэж байсан эм, эмчилгээнд дарагдах боломжгүй болж байгаа тул эмчилгээний аргаа өөрчлөх шаардлагатай болсон гэх тайлбарыг өгсөн. Харин Умифеновир эмийг ямар шалтгаанаар эмчилгээний түр заавраас хассан талаарх мэдээлэл алга байна.

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханын хэлж буйгаар Умифеновир эмийг 2020 оноос хойш долоо удаа шинэчилсэн эмчилгээний түр зааварт бүгдэнд нь туссан. Улмаар энэ оны 1 сараас 2021 оны 9 ср хүртэл 19 байгууллага 8.4 сая ширхэг уг эмийг 11.52 тэрбум төгрөгөөр импортоор Монголд оруулж ирээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд зөвхөн уг эмийн нөөц бүрдүүлэлтийг бий болгохоор 3.8 тэрбум төгрөгийг зарцуулж, зах зээлд болон яам, эмнэлгийн байгууллагуудад нөөцлөөд буй гэнэ.

Түүнчлэн 9, 10 дугаар саруудад даин 2.1 сая ширхэг Умифеновир эмийг нөөцлөхөөр 3 тэрбум төгрөгийн захиалгыг экспортлогч орнуудтай гэрээ байгуулж, эмээ татан аван авахад бэлэн болжээ. Мөн үүнээс гадна ковидын эмчилгээний хэрэглээнд тогтмол хэрэглэгдэж байсан тус эмийг дотооддоо үйлдвэрлэхээр "Мөнхийн тун" компани бүх төхөөрөмж бэлтгэл ажлаа хангаж, одоо зөвхөн үйлдвэрлэсэн эмээ улсын бүртгэлд бүртгүүлэх л үлдээд байжээ.

Ийнхүү зах зээлийн талаасаа эм ханган нийлүүлэх компаниуд асар их хэмжээний импортоор оруулж ирсэн эмийн нөөцтэй, зарим нь бүр үйлдвэр байгуулж Унифеновир эмийг үйлдвэрлээд зөвшөөрөл авсан даруйдаа зах зээлд нийлүүлэхэд болсон зэрэг маш их хөрөнгө мөнгөний эрсдлийг хүлээжээ. Эрүүл мэндийн байгууллагуудын хоорондоо уялдаа холбоогүй шийдвэр. Иргэдийг болон бизнес эрхлэгчдээ хохироож байна.

Г.Лхагвадорж

Ц.Элбэгдорж:  Ши Жиньпин дарга сайн ч, муу ч байж чаддаг хүн
Ц.Элбэгдорж: Ши Жиньпин дарга сайн ч, муу ч байж чаддаг хүн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.