Дав.Цогтбаатар Хөгжлийн банкны хэрэгт гэм буруутайд тооцсон УДШ-ийн тогтоолыг өөрийн биеэр гардаж авчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

УДШ-ээс Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн оролцогчдод хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн гардуулж өгсөн байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар тогтоолоо гардаж аваагүй байсан бөгөөд тэрбээр өчигдөр өөрийн биеэр тогтоолоо авсан тухай эх сурвалж мэдээлж байна.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон дуулиант “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан байдаг. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байдаг.

Харин УДШ-ийн Хяналтын шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

ЦЕГ: Таксинд суусан хүүхдийг хүчирхийлэхийг завдсан гэх эмэгтэйг шалгаж байна
ЦЕГ: Таксинд суусан хүүхдийг хүчирхийлэхийг завдсан гэх эмэгтэйг шалгаж байна
 
Н.Учрал: “1XBET”-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлалаа
Н.Учрал: “1XBET”-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлалаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!