Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
----------------
ЕТГ-ын дарга асан З.Энхболд өнгөрсөн хоёрдугаар сард Тавантолгойн Ухаа худгийн орд хэрхэн "Энержи ресурс" ХХК-д шилжсэн тухай 2008 оны гуравдугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг нийтэлсэн байдаг. Тэрбээр 30 жилд 132 их наядын ашиг олдог Ухаа худгийг “Энержи ресурс“-д үнэгүй өгчээ. Энэ бол жинхэнэ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ гэдгийг тодотгосон байдаг.
Тэгвэл ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл өнөөдөр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарах Засгийн газрын 2007 оны тогтоолыг биелүүлэлгүйгээр Засгийн газар, "Энержи ресурс" ХХК-ийн хооронд байгуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээний холбогдох хэсгийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэхүү тогтоол гарах болсон хуулийн үндэслэл нь УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх, Засгийн газрын хуралдаанаар орох процесс зөрчигдсөн учраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон энэхүү ордыг хувийн хэвшилд эзэмшүүлсэн нь хууль бус учраас хуульд нийцүүлэх ёстой.
Энэ эрх нь гагцхүү УИХ-д байдаг учраас УИХ-аас тогтоол баталж Засгийн газар "Энержи ресурс" ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохоор боллоо" гэв.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!