О.Номинчимэг: Цахим мөрийтэй тоглоомын ард олон талын эрх ашиг, сонирхол бий. ЗГ шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 3 секунд

Хууль бус цахим мөрийтэй тоглоомын ард олон мянган залуучууд амьдрал, эд хөрөнгөөрөө хохирч буй. Уг асуудлаар өнгөрөгч намрын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Кипр улсад бүртгэлтэй 1XBET гэх компани Монголын залуучуудын ирээдүйгээр тоглож байна. Хууль эрх зүйн орчны хамгаалалт хэрэгтэй " хэмээн ярьсан байдаг.

Тэгвэл саяхнаас ЗГХЭГ-аас холбогдох хууль, хяналтын байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулж, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж буй хэд хэдэн хаягийг идэвхгүй болгон хуулиар хязгаарлалт тогтоох тухай асуудлыг судалж эхлээд буй юм.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Миний бие ЗГХЭГ дээр байгуулагдсан ажлын хэсэгт зөвшилцсөнөөр гээд гишүүнээр байгаа. Цахим мөрийтэй тоглоомын асуудлыг дан ганц гишүүн гаргаж ярилаа гээд шийдэгдчих зүйл биш. Хууль бус үйл ажиллагааны цаана олон талын эрх ашиг хөндөгддөг. Тиймээс хамтын хүчээр засах шаардлага байсан. Энэ ч утгаараа асуудлыг хөндсөний дараа ЗГ салбар хоорондын уялдааг хангах байдлаар ажлын хэсэг байгуулж түргэн шуурхай арга хэмжээ авч байгаа байдалд талархаж байна. Хоёр зүйлийг анхаарах ёстой. Цахим хаягуудыг хааснаар энэ асуудал шийдэгдэхгүй. Технологийн эрин үед амьдарч байгаагийн хувьд тодорхой шалгуураар зарим хэсэгт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хязгаартайгаар олгох эсэх тухай асуудлыг хууль эрх зүйн хүрээнд тодорхой болгож зохицуулах нь чухал. УИХ-ын энэ хаврын чуулганаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэгдэнэ. Хуулийн төсөл хэлэлцэгдэх үед миний бие мөн анхаарч ажиллах болно. Үүгээр цахим мөрийтэй тоглоомыг хориглох болон зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлууд яригдах байх.

Хоёрдугаарт, хамгийн том хор уршиг нь донтолт. Залуучууд цахим мөрийтэй тоглоомд амьдралаараа бооцоо тавьж хөл алдаж байна. Өсвөр үеийнхнээс авхуулаад электрон тамхины хамааралтай болж, хар тамхи сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал ч газар авсаар байна. Бага насны хүүхдүүд ч мөн дэлгэцийн донтолтод маш ихээр өртөж байгаа нь аюултай үзэгдэл. Нэг талаас хүүхэд, залуучуудад амралт, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх орчин хомс байгаа нь үүгээр харагдаж буй. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хамтад нь анхаарч тал бүрээс нь судалж, зөв гаргалгааг хийх нь цагийн үеийн тулгамдсан хамгийн том асуудал болж хувираад байна.

Нисэх, Улиастай чиглэлд ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад зориулсан “Тусгай автобус“ үйлчилж эхэллээ
Нисэх, Улиастай чиглэлд ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад зориулсан “Тусгай автобус“ үйлчилж эхэллээ
 
Зүүн дөрвөн аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Зүүн дөрвөн аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!