Ирэх сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болох бөгөөд НДШ төлөлтийн хувь өөрчлөгдөхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж 792 мянган төгрөг байхаар баталсан байдаг.

Товчхондоо, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдэхэд шимтгэл ногдуулах доод хэмжээ 106 мянган төгрөг болж нэмэгдэх бол шимтгэлийн хувь нэмэгдэхгүй буюу 13.5 хувь хэвээр байх аж .

Мөн сайн дурын даатгуулагчид орлогоо өөрөө тодорхойлж түүнээсээ НДШ-ээ төлдөг. Гэхдээ олж буй орлого нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошгүй байхыг НД-ын ерөнхий хуулиар хуульчилсан байдаг. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж буйтай уялдаж сайн дурын даатгуулагчдын Нийгмийн даатгалд төлөх шимтгэл тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг юм.

Хоёр сарын хугацаанд 10.2 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оныхоос 3.5 хувиар хувиар буурав
Хоёр сарын хугацаанд 10.2 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оныхоос 3.5 хувиар хувиар буурав
 
“Цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэрийг ХОЙШЛУУЛАХ үүрэг чиглэлийг өгсөн“
“Цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэрийг ХОЙШЛУУЛАХ үүрэг чиглэлийг өгсөн“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!