Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуугаар жолоо барьж, лайв хийсэн “Roockie”-иин хэргийг шүүх хэлэлцэхээс татгалзсан шийдвэрт прокурор эсэргүүцэл бичжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

Реппер Roockie буюу У.Мөнхбагана согтуугаар жолоо барьж, ёс бус үг хэллэг хэлж буй бичлэгээ цахим орчинд нийтэлсэн нь олны шүүмжлэлийг дагуулж, улмаар хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, шүүхэд шилжүүлсэн ч шүүх хэлэлцэхээс татгалзсан байдаг.

Тодруулбал, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн сарын 17-нд хэлэлцэж, У.Мөнхбаганы согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд баривчлах шийтгэл оногдуулсан ч "олон нийтийг үл хүндэтгэсэн" гэх үндэслэлээр дахин зөрчлийн хэрэг үүсгэсэн нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн хэм, хэмжээг илтэд зөрчиж, У.Мөнхбаганы "Эрх зүйн байдлыг дордуулсан" гэж үзэж, түүнд холбогдох зөрчлийн хэргийг шүүх хэлэлцэхээс татгалзсан юм.

Тэгвэл энэ шийдвэрт прокуророос эсэргүүцэл бичиж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ.

Ерөнхий сайд кабинетын сайдуудаа ХАНЬ БОЛОГЧИД ба ШИМЭГЧИД гэж хоёр хуваав
Ерөнхий сайд кабинетын сайдуудаа ХАНЬ БОЛОГЧИД ба ШИМЭГЧИД гэж хоёр хуваав
 
Улсын арслан Э.Оюунболд өнөөдөр болох барилдаанд зодоглоно
Улсын арслан Э.Оюунболд өнөөдөр болох барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.