“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн өнгө, онцлогийн талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Амгалангаас зарим зүйлсийг тодрууллаа.
-Жил нь орж байгаа болон гарч байгаа хүмүүс юуг анхаарах ёстой бол?
-Жил нь орж байгаа болон гарч буй хүмүүс тусгайлан засал ном хийлгэх учиртай. Тийм учраас 1977, 1989, 2001, 2013, 2001 оны могой жил гээд 13, 25, 37, 49-ний жил нь орж байгаа хүмүүст онцгойлсон заслууд байгаа. Мөн 1993 оны усан тахиа жилтэй хүнд 33-ны мөчлөг тохиох жил учраас тусгайлсан засалтай харагдаж байна. Тиймээс жил нь орж байгаа болон жилээ үдэж байгаа хүмүүс цагаан сарын өмнө эсвэл хойно засал номоо хийлгэчих хэрэгтэй.
-Сүсэгтэн олны дунд шинийн 8 аль эсвэл 15-ны дотор засал номоо хийлгэх ёстой гэх ойлголт байдаг. Засал номоо хийлгэхэд заавал энэ хугацаанд багтаж хийлгэх ёстой байдаг уу?
-Сар шинийн баярын дараа хүрээ хийдийн газруудаар шинийн 15-нд багтаж, засал номоо хийлгэх хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгддэг. Гэхдээ заавал шинийн 15-ны дотор заслаа хийлгэх ёстой хэмээн тодорхойлсон зүйл байхгүй. Зурхайн ном сударт нар буцахаас өмнө засалтай хүмүүс засал номоо хийлгэвэл сайн гэсэн утга байдаг. Энэ нь зургаадугаар сарын 22-ныг хэлж байгаа. Шинийн 15 бол бурхан багшийн их дүйчин өдөр учраас хүмүүс өөрсдөө бэлгэдэж, энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэж, ном буян их үйлдвэл хязгааргүй их буян хураана гэж үздэг байх. Бусдаар бол зурхайн ном сударт заавал шинийн 15-нд багтаж заслаа хийлгэх ёстой гэсэн юм байхгүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!