Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Лодойсамбуу: Тагнах чагнах нь ч утгаа алдсан бололтой. Онгичоод түрээсийн байрнаас өөр ярих юм олдохгүй нь харц дээгүүр явдгийн минь шалтгаан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн.

Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа "За сайхан шинэллээ. Одоо ажилдаа орно доо. Хуулийн хүрээнд асуудал дэвшүүлсэн биш дээдсийн хилэнг хүргэж бүтэн саржингаа үнэний мөргүй элдэвлүүллээ. Ардуур нь цус ген, удам судар, ах дүү, анд найз, танил нөхөд нэгд нэгэнгүй онгичиж байна. Хайрлаж хамгаалж байгаа дүрээр амь насанд ч заналхийлж үзлээ. Тагнах чагнах нь ч утгаа алдсан бололтой. Онгичоод онгичоод түрээсийн байрнаас өөр ярих юм олдохгүй нь харц дээгүүр явдгийн минь шалтгаан. Яадаг ч бай дарангуйлалд дасч хүлцэж болохгүй. Монголчууд хэзээнээсээ дарангуй дээрэнгүйд дорой яваагүй юм. Наадуул чинь бүр эрүүл ухаанаа алдаж галзуурсан байна шүү" гэж бичжээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 2 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 2 хэм дулаан байна
 
Хорих ангиас оргосон хоригдол БАРИГДЖЭЭ
Хорих ангиас оргосон хоригдол БАРИГДЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.