“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны II улирлын хөтлөгчөөр Э.Тэмүүлэн буюу Мока ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Централ телевизийн бэлтгэн хүргэж буй "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирал эхлэхэд бэлэн болжээ. Нэврүүлгийн эхний дугаар энэ сарын 15-нд цацагдана. Энэ улирлын тухайд хөтлөгч болон панелистуудын өөрчлөлт олны анхаарлыг татаж буй.

Тодруулбал, нэвтрүүлгийн шинэ хөтлөгчөөр өмнөх улирлын оролцогч Э.Тэмүүлэн буюу Мока ажиллахаар болжээ. Түүний хувьд өмнөх дугаарын турш үзэгчдийн анхааралд байсан оролцогчдын нэг бөгөөд нэвтрүүлгийн төгсгөлд оролцогч н.Чинзоригтой хос болж байсан юм.

Сонирхолтой нь түүний аав Зэвсэгт хүчиндээ мэдлэг чадвараараа үнэлэгдсэн хурандаа Д.Эрдэнэбилэг юм байна. Өдгөө түүний аав БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны цэргийн багийн захирагчаар ажилладаг байна. Яг энэ цаг үед эх орныхоо өмнө хүлээсэн үүргийг биелүүлэх хариуцлагатай үүргийг гүйцэтгэж яваа тэрээр герман, англи хэлтэй байна.

Ташрамд сонирхуулахад, панелистуудын эгнээнд Монгол Улсын Төрийн Соёрхолт, дуучин Д.Болд, "Buro"-ийн Монгол дахь үүсгэн байгуулагч, мисс Ө.Содгэрэл нар багтаад буй юм.

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны II улирлын панелистаар Д.Болд, Ө.Содгэрэл нар ажиллана
“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны II улирлын панелистаар Д.Болд, Ө.Содгэрэл нар ажиллана
 
УЧРАЛ: Цахим мөрийтэй тоглоомыг өөгшүүлж 2-5 хувийн шимтгэл авдаг “Агент“ нэртэй зуучлагчид, олны танил “influencer”-үүд одоо болоо
УЧРАЛ: Цахим мөрийтэй тоглоомыг өөгшүүлж 2-5 хувийн шимтгэл авдаг “Агент“ нэртэй зуучлагчид, олны танил “influencer”-үүд одоо болоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!