ЗГХЭГ-ын дарга Н.Учрал 1xbet-тэй холбоотой дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр “Түмний зовлонгоор хөлжигчдийн жил бүр 500 сая доллар халаасалдаг бизнесийг хөндөхөөр байж ядах нь ойлгомжтой.
Тэд бол айл бүрийн халаасыг суйлж, ирээдүйгээс нь хумсалж суугаа шунахайнууд юм.
Үүнийг нь өөгшүүлж 2-5 хувийн шимтгэл авдаг "Агент" нэртэй зуучлагчид, олны танил "influencer"-үүд одоо болоо!
Та нарын сурталчилсан, дамжуулан урсгаж буй мөнгө бол хэн нэгний сургалтын төлбөр, гэр бүлийн хоолны мөнгө, хөгшин ээжийн эмийн зардал юм шүү!
Ази, Номхон далайн бүс нутгийн 46 улсын 21 нь бүрэн хориглож, 18 нь хатуу хязгаарлаад зохицуулчихсан байхад бид дэргэдээ шатаж буй гал дээр тос нэмж суух ёсгүй.
Манайх шиг цөөн хүн амтай улсад цахим мөрийтэй тоглоом бол ард түмний амьдралыг сорон зовоож, улс орны ирээдүйг мөхөөх хорт шимэгч.
Үндэсний язгуур эрх ашгаа хамгаалахгүй бол бид өөрсдөө сүйрлийн зам руу хөтлөгдөнө!
No More Bet” гэв.