Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Горилж буй албан тушаалдаа ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нь хоёр албан тушаалтныг тогтоолоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 2 дугаар сарын 24-нөөс 3 дугаар сарын 7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1054 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 598 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 456 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан тушаалыг хашихад илт ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нь тогтоогдсон 2 иргэний талаар томилох эрх бүхий албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

Төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарч байна
Төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарч байна
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.