Засгийн газрын өнөөдрийн /2025.03.06/ хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Б.Батжаргалыг томилжээ. Б.Батжаргал нь 1975 онд төрсөн, эдийн засагч, санхүүгийн бакалавр, Бизнесийн удирдлагын магистр, Шинжлэх ухааны магистр, Бизнесийн удирдлагын докторын зэрэгтэй.
Боловсрол
- 1983-1993 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн III дунд сургууль,
- 1993-1997 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр бакалавр, 2003-2005 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг Бизнесийн удирдлагын магистр-Санхүүгийн менежмент мэргэжлээр,
- 2007-2009 онд Калифорнийн Олон Улсын Их Сургуулийг Шинжлэх ухааны магистр-Олон улсын бизнес мэргэжлээр,
- 2010-2018 онд Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийг Докторын түвшний Бизнесийн удирдлага хөтөлбөрөөр суралцаж,
- 2024 онд Бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага
- 1997-2009 онд Хадгаламжийн банк, Нэгдсэн бодлогын газрын эдийн засагч, ахлах эдийн засагч, Тусгай активийн албаны дарга,
- 2009-2011 онд Монгол Улсын Их Сургуулийн Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн Банк, санхүү, нийгмийн даатгалын багш,
- 2011-2016 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газарт, Нийгмийн даатгалын бодлого, эрх зүйн шинэчлэл хариуцсан ахлах мэргэжилтэн, Гадаад харилцаа, сургалт, мэдээллийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газарт ахлах мэргэжилтэн,
- 2016-2024 онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нийгмийн даатгал, хуримтлалын сангийн газарт ахлах мэргэжилтнээс эхлэн газрын дарга хүртэл мерит зарчмаар ажилласан, туршлагатай, мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!