Х.Нямбаатар: Ялзарсан хэдэн түшмэдүүд НЭМГ-т байна. Өргөдлийг нь аваад хуулийн байгууллагаар шалгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 22 секунд

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өчигдөр “Нийслэлийн Эрүүл мэндийн газартай холбоотой олон гомдол санал ирж байна. Эмнэлгийн зөвшөөрөл сунгахад мөнгө авдаг бүтэн армитай болсон юм байна. Нийслэлийн хяналт шалгалтын ямар бүтэц байдаг юм Амгалан дарга НЭМГ-т иж бүрэн шалгалт оруул. Санхүүгийн болон бусад байгууллага, иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн,ямар материалыг үндэслэж шийдвэрлэсэн,НЭМГ-тай холбоотой гомдлуудыг хуулийн байгууллагаар шалгуулах болно. Би өөрөө өргөдөл гомдлыг нь хүлээж авч энэ чиглэлийн хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно гэдгийг албан ёсоор хэлье. Би дахиад хэлье.

НЭМГ бол төрийн дунд шатанд байгаа авлигын сонгодог жишээ болсон талаар олон иргэд гомдол гаргаж байна. Бүх юм тэнд очоод гацдаг.

Эмнэлгүүдэд хуваарилагдаж буй тоног шаардлага хангахгүй тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хийж, чанаргүй төхөөрөмж шахдаг, хүнд суртал үүсгэж, цаашлаад тусгай зөвшөөрлөө наймаалцдаг мэдээлэл ирсэн. Ялзарсан хэдэн түшмэдүүд НЭМГ-т байна гэх гомдол мэдээлэл ирж байна. Тиймээс тамгын газрын дарга нийслэл дээр байгаа дотоод аудит, хяналт шалгалтын бүтэцүүдийг өргөн бүрэлдэхүүнээр нь НЭМГ-т шалгалт хийгээд холбогдох хүмүүсийн албан тушаалыг нь түдгэлзүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлж өг. Шүүхдвэл шүүхдэнэ биз. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод асуудал нь шийдэгдэнэ биз. Ингэж шинэчлэхгүй бол болохгүй ээ. Гол албан тушаалтнуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар ав.

Зарим нэр бүхий хүмүүс өөрөө өргөдлөө өгөөсэй гэж бодож байна. Өргөдлөө өгөхгүй бол олон асуудал яригдах байх шүү.

Би өнөөдөр нийслэл гэх айлыг удирдаж байх хугацаанд аль ч салбарт ийм шударга бус байдалтай эвлэрэхгүй. Үүний төлөө хичээж ажиллана. Энэ асуудалтай холбоотой гомдол, саналтай хүн байвал надад хандахыг хүсье" гэжээ.

ЦУОШГ: Ойрын хоёр хоногтоо дулаарах хэдий ч энэ сарын 9-нөөс нийт нутгаар цас орж, шуурна
ЦУОШГ: Ойрын хоёр хоногтоо дулаарах хэдий ч энэ сарын 9-нөөс нийт нутгаар цас орж, шуурна
 
Б.Лхагвасүрэн: Тавдугаар сарын 16-наас дулааны, есдүгээр сарын 16-наас халуун, хүйтэн усны ҮНИЙГ НЭМНЭ
Б.Лхагвасүрэн: Тавдугаар сарын 16-наас дулааны, есдүгээр сарын 16-наас халуун, хүйтэн усны ҮНИЙГ НЭМНЭ
Сэтгэгдэл (24)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!