Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр:
-Машин импортолж байгаа хүмүүс хэд, хэдэн эрхзүйн зөрчлүүд гаргаад байгаа. Тухайлбал, татвар төлдөггүй, чанар стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл оруулж ирдэг, хабрид машинуудыг нүүрсэн яндангүй оруулж ирдэг. Өнгөрсөн арваннэгдүгээр сард дугаар олголт зогссоноос хойш улсын дугаарын бизнес цэцэглэсэн.
Би өнөөдөр АТГ-т үзлэг оношилгоонд ороогүй мөртлөө улсын дугаар авсан машинуудын цаадах эздийг шалгуулах бичиг өгсөн.
Өөрөөр хэлбэл, машины дугаарыг татвараа төлсөн, үзлэгт орсон, даатгал хийлгэсэн машинд олгох ёстой. Авто тээврийн үндэсний төв болон авто тээврийн оношилгооны төвүүдийг хүчингүй болсон машины дугаарыг сэргээж, дугаарын шагийн бизнес хийж байна гэх хардлага байна. Дээр нь тодорхой баримтууд байгаа. Үүний дагуу АТГ-т дээрх байгууллагуудыг шалгуулах хүсэлтээ тавьсан.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!