Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2015 онд буюу 35 насандаа “Азийн хүлэг улс” номоо хэвлүүлж байв. Харин тэрбээр дараагийн номныхоо талаар "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагынхаа үеэр ярьжээ.
Тодруулбал, тэрбээр "Дараагийн номын төлөвлөгөө байна уу. Дарма Батбаяр гээд гайхалтай зохиолчийн гарын хэдэн шавийн нэг байсан хүний хувьд өөр төрлийн ном бичих тухай боддог уу" гэсэн сэтгүүлчийн асуултад "Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд он солигдохоос өмнө жилийн төлөвлөгөөгөө цаасан дээр буулгадаг. Олон улсын байгууллагын хэвшил юм даа. Саяын шинэ жилээр дэлхийд төрт улс үүссэн орнууд, шашин бүрэлдсэн газар бас хүн төрөлхтний бий болгосон гайхамшигт газруудтай танилцаж, ном болгож бичих ёстой юм байна гэж эхнэртэйгээ ярилцаж байлаа. Аяллын тухай ном гэх үү дээ.
Дарма Батбаяр багшийгаа хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж очих үед багш маань “Шүлгийн номоо заавал гаргаарай. Хэрэв чи ичээд байдаг юм бол хоёрхон хувь гаргаад нэгийг нь өөртөө, нөгөөг нь надад өгөөрэй” гэж байсан. Багшдаа амласан ийм өр бас байдаг аа, надад" гэжээ.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!