Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын хооронд Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний 3 дахь шатны хэлэлцээ болж өндөрлөлөө.
Хэлэлцээг Монголын талаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Австрийн талаас тус улсын Европ болон олон улсын харилцааны яамны газрын дарга Бернхард Фаустенхаммер ахлан хийлээ.
Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад оршин суугаа иргэдийн нийгмийн хамгааллын эрхийг хангах бодлогын хүрээнд Бүгд Найрамдах Австри Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах саналыг дэвшүүлж, 2 удаагийн хэлэлцээг Улаанбаатар, Вена хотноо 2024 онд тус тус зохион байгуулж, хэлэлцээрийн төслийг боловсруулсан аж.
Энэ удаа талууд хэлэлцээрийн төсөл, хэлэлцээрийг хэрэгжүүлэх удирдлагын тохиролцооны төслийг эцэслэн тохиролцохоор төлөвлөж байна.
Хэлэлцээр байгуулагдсанаар Монгол, Австри улсын иргэд хоёр улсын нийгмийн даатгалын тогтолцоонд харилцан тэгш эрхтэйгээр хамрагдаж, хоёр улсад даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцуулах, тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэж, нийгмийн хамгааллын баталгаа нь хангагдах юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!