ТОДРУУЛГА: Ирэх сараас сурроныг 18 нас хүрсэн “А” үнэмлэхтэй иргэд унаж замын хөдөлгөөнд оролцоно. Ингэхдээ заавал улсын дугаар, толь, дохиотой байх ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхэд, залуучууд цахилгаан хөдөлгүүрт унадаг дугуй, скүтер, мопед, мотоцикл, суррон унаж, замын хөдөлгөөнд оролцох нь ихэссэн. Тодруулбал, цахилгаан скүүтэр болон сурронтой холбоотой зам тээврийн ослын улмаас 2021 онд 210 хүүхэд, 2022 онд 232, 2023 онд 317 хүүхэд гэмтжээ.

Гэвч дээрх тээврийн хэрэгслүүдэд эрх зүйн зохицуулалт байхгүй өдийг хүрсэн. 2024 оны наймдугаар сард нийслэлээс сурроныг техникийн болон хурдны үзүүлэлтээр мотоциклтой адилтган үзэж “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн унах зохицуулалтыг хийх саналыг гаргаж байв.

Тэгвэл ирэх дөрөвдүгээр сараас эхлэн сурроныг 18 нас хүрсэн “А” үнэмлэхтэй иргэд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болжээ. Хэрэв 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох аж.

Энэ талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуяг

-Өнгөрсөн жил суррон дугуйтай холбоотой осол 64, скүүтер холбогдсон 150 осол, хэрэг бүртгэгдсэн байна. Тэгвэл энэ төрлийн тээврийн хэрэгсэл дээр тавих хяналт шалгалтыг нэмэгдүүлэх стандарт батлагдлаа. Энэ төрлийн тээврийн хэрэгслийн дэд ангилалуудыг оруулж өгсөн стандартын дагуу скүүтерийг техник үзүүлэлтээр нь мопедын ангилал руу оруулсан учраас 16-аас дээш насны хүүхдүүд унаж замын хөдөлгөөнд оролцоно.

Суррон дугуйнуудыг мөн хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалж 18-аас дээш насны хүн А ангиллын жолооны үнэмлэхтэйгээр унана гэсэн үг. Мөн техникийн байдалд тавих шаардлагууд нь өөрчлөгдөж байна. Тухайлбал, улсын дугаар авах, тольтой, дохиотой байх ёстой. Яг мотоциклтэй адилтгаж авч үзнэ гэсэн үг. Тиймээс энэхүү зохицуулалт нь дөрөвдүгээр сарын 1-ээс үйлчилж эхэлнэ. Цагдаагийн байгууллагаас шалгалтыг хийнэ. Зөрчилтэй тээврийн хэрэгсэл дээр хариуцлага тооцно.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 770 нийтийн байраас 485 нь татвар төлдөггүй байна
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 770 нийтийн байраас 485 нь татвар төлдөггүй байна
 
ҮАБЗ-ийн гишүүдийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана
ҮАБЗ-ийн гишүүдийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!