Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ресторанд хоолны төлбөрөө төлөөгүй цонхоор зугтсан залууг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Цахим орчинд “Үйлчилгээний газарт хоолны мөнгөө ч төлөхгүй ийм хүмүүсээс болгоомжлоорой” гэх гарчигтай видео мэдээлэл нийтлэгдсэн. Тодруулбал, камерын бичлэгт хоолны төлбөрөө төлөөгүй залуу цонхоор зугтаж байгаа нь гардаг. Энэ тухайд цагдаагийн байгууллагаас өчигдөр Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий ресторанд төлбөрөө төлөөгүй иргэдийн үйлдэлд дүүргийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тиймээс иргэд, та бүхэн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх үедээ үйлчилгээний болон дарааллын журмыг зөрчихгүй, биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, хууль тогтоомжийг даган мөрдөж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

С.Энхболд: Миний бие прокурорт шалгагдаж байгаа нь үнэн ч ЭМДЕГ-ын даргаар ажиллахад хуулийн зөрчилгүй гэж үзсэн
С.Энхболд: Миний бие прокурорт шалгагдаж байгаа нь үнэн ч ЭМДЕГ-ын даргаар ажиллахад хуулийн зөрчилгүй гэж үзсэн
 
Л.Энх-Амгалан: Автомашины азын дугаарын дуудлага худалдааны орлогыг ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ бүтээн байгуулалтад зарцуулна
Л.Энх-Амгалан: Автомашины азын дугаарын дуудлага худалдааны орлогыг ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ бүтээн байгуулалтад зарцуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.