Ц.Туваан: Улсын төсөвт тусгасан орлого тасалдах эрсдэлтэй үед Ганцмод-Гашуунсухайт боомтын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулах чухал шийдвэр гарлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 40 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

------------------

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэг шийдвэр гарсан нь удаан хугацаанд яригдсан, олны анхаарлын төвд орсон Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлуулахаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах шийдвэр гарлаа. Би салбарын сайдын хувьд энэ ажлын хэсгийг ахалж ажилласны хувьд энэ шийдвэр гарсанд үнэхээр баяртай байгаа. Яагаад вэ гэхээр, үнэхээр энэ шийдвэр араасаа шууд болон дам утгаараа эерэг нөлөөлөл авчирна гэдгийг хэлье. Ялангуяа, манай сэтгүүлчдийн асууж байгаа, нүүрсний үнэ унаж байгаа, үнээс олох орлогыг улсын төсөвт тавьсан орлого тасалдах эрсдэл үүсэж буй энэ цаг үед энэ шийдвэр нь маш чухал шийдвэр.Яагаад гэвэл, бид хэлэлцээрийг соёрхон батлуулсны дараа компани хоорондын гэрээ хийгдсэнээр чайна энержи компанид нэмж таван сая тонн коксжих нүүрс болон бусад нүүрсийг борлуулах боломж бүрдэж байгааг хэлье. Дээр нь хил холболтын төмөр замын асуудал нь ганц Гашуунсухайт-Ганцмод боомтоор зогсохгүй Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ Бичигт, Зүүнхатавч цаашилбал гурван улсын хооронд баригдах төмөр замын баруун зүүн коридорууд зэрэг маш олон эерэг асуудлуудыг араасаа дагуулна гэдгийг хэлье. Дээр нь мөн өмнө нь бид БНХАУ-тай буюу урд хөрштэйгээ зогсонги байдалд орсон дараагийн томоохон төслүүдийг хөдөлгөх боломж бүрдсэн шийдвэр гарлаа гэж хэлье. Удахгүй УИХ-ын хаврын чуулганы нээлт болно. Хэлэлцэх асуудлын нэг нь Гашуунсухайт-Ганцмод боомтын гэрээний хэлэлцээрийг батлах байгааг хэлье. Нүүдэлчин монголчууд нэг зүйл хэлдэг нь салхин доор байгаа айлтайгаа мууддаггүй гэж. Тэр нь бас мал уруудаад явахад түүнийг нь тогтоогоод өгдөг, хамтран айл саахалтаараа амьдрахыг хэлдэг. Үүнтэй агаар нэг, бид үүнээс хойш БНХАУ-тай хийх дараа, дараагийн томоохон төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэх гарааны гацааг нээх чухал нөхцөл болж байгаа гэдэг утгаараа нэлээн эерэг болж байгаа.

Чех улсад ажиллаж байгаа монгол иргэд эх орондоо тэтгэврээ тогтоолгох боломжтой
Чех улсад ажиллаж байгаа монгол иргэд эх орондоо тэтгэврээ тогтоолгох боломжтой
 
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!