Монгол Улсад янжуур тамхины далд наймаа цэцэглэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 6 секунд

Цахилгаан тамхи янжуур тамхинаас татвар авах нь маш зөв. Хэрэв та хордмоор байгаа бол татвараа төлөөд хорд. Ингэснээр таны эрүүл мэндэд аюул учирахад эрүүл мэндийн даатгалын сангаар дамжаад нөхөн төлбөр эмчилгээнд чинь хэзээ нэг цагт зарцуулагдах л болно. Хатуу боловч үнэн.

Монгол Улсад тамхины хэрэглээг бууруулах, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор "Тамхины хяналтын тухай" хуулийг 2005 онд анх баталж, 2012, 2015 онд томоохон хэмжээний нэмэлт өөрчлөлтүүд орсон байдаг.

Хэдийгээр дотоод орчинд татуулахгүй байх хууль амжилттай хэрэгжиж, иргэдийн дунд дадал хэвшил болсон хэдий ч тамхидалтын түвшин буураагүйн дээр, импортоор орж ирж буй тамхин бүтээгдэхүүний тоо тогтмол өсөлттэй байдаг нь энэхүү хуулийн хэрэгжилт хангалтгүй, зорилгодоо хүрээгүйг илтгэнэ.

Монгол Улс нь нэг хайрцаг тамхинд ногдуулах “онцгой албан татвар”-ын хэмжээгээр дэлхийд сүүл мушгидаг ба анх тогтоогдсон хэмжээнээс хойш огт татвар нэмэгдээгүй нь Тамхины хяналтын суурь конвенцийг зөрчиж буй үйлдэл юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхины онцгой албан татварыг жижиглэнгийн үнийг 70 хувь байхаар тогтоосон боловч манай улсын хувьд энэ төрлийн татварын хэмжээ одоогийн байдлаар 33 хувьтай байгаа нь тамхины хэрэглээ өндөр байгаагийн нэг шалтгаан болж байна. Харин цахилгаан тамхи нь одоогоор хуулийн зохицуулалтгүйн байгаан дээр гааль болон НӨАТ-ын татвараас өөр төрлийн татвар ногдуулаагүй байна.

Харин олон улсад цахилгаан тамхинд татвар ногдуулахдаа янжуур тамхитай харьцуулахад 75-80 хувиар бага татвар ногдуулдаг байна.

Олон улсад тамхидалттай тэмцэж буй туршлагуудаас авч үзвэл, татвар ногдуулж санхүүгийн ачааллыг тамхи хэрэглэгчдэд нэмэгдүүлж, хэрэглээг бууруулах, дотоод орчинд хориглох, сурталчилгааг хориглох зэргээс гадна орлуулах бүтээгдэхүүнийг дэмжих, хоруу чанарыг нь бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч байна.

Жишээлбэл, хэт хатуу бодлого хэрэгжүүлдэг Австралид гэхэд 2020 оны байдлаар хар зах зээлийн хэмжээ 20 хувьд хүрч, татварын алдагдал 2 тэрбум ам.долларт хүрсэн бол Тайландад хууль бус худалдаа нийт зах зээлийн 30 хувьд хүрсэн байдаг энэ нь жилд 150 орчим сая ам.долларын хар зах зээл үүссэн байгааг илтгэнэ.

Тэгвэл Монгол Улсад "ЕБС-иас 500 метрийн дотор утаат янжуур тамхийг худалдаалахгүй" гэсэн заалтаас болж жилд 15 сая орчим ам.долларыг татвараар авч чадалгүй далд худалдаа эрхлэгчдэд боломж олгосоор байгаа энэ заалтыг засах цаг болсон.

Монгол Улсад нийт хүн амын 27 хувь нь янжуур тамхи хэрэглэдэг ба жил бүр 4300 гаруй иргэд тамхидалтаас үүдэлтэй өвчлөлөөс болж нас бардаг ажээ. Утаат янжуур тамхины хор хөнөөл нь өндөр хэмд шаталтаас үүсэж буй утаанаас ялгарах 7000 төрлийн хорт бодисууд бөгөөд үүнд зохистой хэрэглээ гэж байхгүй гэж мэргэжлийн салбарынхан хэлдэг. Мөн насанд хүрээгүй иргэдийн хэрэглээг хянах, хориглох ажлууд хаана ч хийгдэхгүй байгаа нь судалгаагаар тодорхой харагдана. 2023 онд дам тамхидалтын судалгаанд оролцсон 3311 сурагчийн 12 хувь нь янжуур тамхи татдаг, 7 хоногтоо 2-3 удаа хэрэглэдэг гэх судалгаа бий.

ТОДРУУЛГА: Түргэний машинтай явж байхдаа осолдон ГССҮТ-д хүргэгдсэн 2 хүүхдийн биеийн байдал ХҮНД, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна
ТОДРУУЛГА: Түргэний машинтай явж байхдаа осолдон ГССҮТ-д хүргэгдсэн 2 хүүхдийн биеийн байдал ХҮНД, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна
 
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!