Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.НЯМБААТАР: Шаардсан Зайсангийн хууль бус барилгын зөвшөөрлийг чинь гаргаж өгч чадахгүй, Л.Гүндалай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Хотын дарга Х.Нямбаатар сар шинийн баярын дараахан түгжрэлийн шалтгааныг олон нийтийн хандлагатай холбон тайлбарласанд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж байв.

Тэгвэл Хотын дарга түүнд хандан “Шантааж хийдэг нөхдөд хариу өгье. Одоогоос 150 жилийн өмнө Монголд аялсан Пржевальский монгол хүмүүсийн алхах дургүй мориор явах дуртай хүмүүс гэж хэлснийг ишлэл болгож, түгжрэлээ багасгая гэвэл хандлагаа өөрчилж, нийтийн тээвэр, вагоноор явья, алхъя гэсэн пост оруулсан. Жил бүр 130000 машин импортоор орж ирээд байхад түгжрэл арилахгүй гэж үзэж байна. Ламжавын Гүндалай чамд хэлэхэд чиний шаардсан Зайсангийн хууль бус барилгын зөвшөөрлийг гаргаж өгч чадахгүй гэдгээ дахин хэлье. Энэ жил Туулын зам, Тойрог зам, Трамвай, Метро зэрэг төслүүд бүгд эхлэхээр төлөвлөөд байгаа. Тухайлбал 3 сарын 14-нд Туулын замын тендер нээгдэнэ. Бид хандлагаа өөрчлөхгүйгээр түгжрэл шийдэгдэхгүй" гэв.

Товчоод хүний оролцоогүй төлбөр хурааж эхэллээ
Товчоод хүний оролцоогүй төлбөр хурааж эхэллээ
 
Бизнес эрхлэгчид “И-баримт“ руу хэвийн нэвтэрч эхэллээ
Бизнес эрхлэгчид “И-баримт“ руу хэвийн нэвтэрч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.