Монгол Улсын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний тайланд улсын хэмжээнд ой, хээрийн түймэрт өртөх байдлыг Улаанбаатар хотын нийт 171 хороо, 21 аймгийн 1638 багийн түвшинд тодорхойлжээ. Үнэлгээний дүнгээр нийт баг, хороодын 141 нь ой, хээрийн түймэрт өртөх эрсдэл маш өндөр гэж гарсан байна. Харин 25.8 хувь буюу 466 нь их, 15.4 хувь буюу 278 нь дунд түвшинд тодорхойлогджээ. Тодруулбал, зураг дээр улаанаар тэмдэглэсэн буюу Архангай, Дархан-Уул, Сүхбаатар аймагт галын эрсдэл маш их байна.
Өчигдөр гэхэд Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Архангай аймгийн Хайрхан суманд 11 удаагийн гал түймэр бүртгэгдсэн болохыг онцгой байдлын газраас сэрэмжлүүлсэн юм. Энэ жилийн хавар салхи шуургатай байх төлөвтэй тул гал түймрийн аюулаас иргэдийг урьдчилан сэргийлж болгоомжлохыг цаг уурчид болон онцгой байдлын газраас сэрэмжлүүлсээр байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!